Түгээмэл асуултууд
Naad дуудлага худалдааны талаар хэрэглэгчдийн хамгийн их асуудаг асуултуудын хариултыг эндээс олоорой.
Naad.win нь онлайн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулдаг, хэрэглэгчдийг хооронд нь холбох платформ юм. Naad нь хөрөнгийг өөрөө эзэмшдэггүй, худалдаж авдаггүй бөгөөд дуудлага худалдааны үйл явцыг зохион байгуулагч болно.
18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн бүр бүртгүүлэн оролцох боломжтой.
Naad.win дээр: - Энгийн дуудлага худалдаа - VIP дуудлага худалдаа гэсэн 2 төрөл бий.
Тийм. Naad дээр бот ашиглахыг хориглодог бөгөөд дуудлага худалдаанд оролцогчид бүгд бодит хэрэглэгчид. - Дуудлага худалдааны хугацаа, Round-ийн шилжилт, үнийн саналын дараалал, ялагч зэрэг нь системийн бүртгэлээр баталгаажна. - Хуйвалдах, хуурамч үнийн санал илгээх, үр дүнд нөлөөлөх аливаа оролдлогыг хатуу хориглоно. Илэрвэл тухайн хэрэглэгчийг оролцуулахгүй, бүртгэлийг нь хязгаарлаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Өмнөх ялагчид болон ялсан үнийг “Ялагчид” хэсгээс харж болно.
Энгийн дуудлага худалдаанд: Үнийн санал илгээхийн тулд "Санал" ашиглана. - 1 үнэ илгээх = /тэнцүү/ 1 Санал байна. - "Санал"-ыг Хэрэглэгч худалдан авах, эсхүл Naad платформаас зарласан урамшууллын хүрээнд авах, худалдан авсан саналыг зөвхөн Naad платформд л ашиглах боломжтой.
Болно. Naad апп-ын “Хэрхэн оролцох вэ?” хуудсанд дадлагын дуудлага худалдаа бий. - Хугацаа нь 10 секунд, бусад оролцогч нь жишээ. - Жинхэнэ эрх зарцуулагдахгүй.
Soft Close нь дуудлага худалдааны сунгагддаг үе шат юм. - Дуудлага худалдаа Round (үе шат)-аар явагдана. - Шинэ санал орж ирэх бүрт хугацаа дахин эхэлнэ. Хэрэв тухайн Round-д өөр санал орж ирэхгүй бол → хамгийн өндөр санал өгсөн хэрэглэгч ялагч болно.
Hard Close нь дуудлага худалдааны эцсийн, сунгагдахгүй хугацаа юм. Hard Close дуусмагц дуудлага худалдаа хаагдаж хамгийн сүүлд, хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогч ялагч болно Hard Close-оос хойш: - санал илгээх ❌ - хугацаа сунгах ❌ - үр дүн өөрчлөх ❌ зэрэг нь ямарч боломжгүй.
Soft Close үе шат Round-уудад хуваагдана. Round бүр өөрийн урвуу тооллын хугацаатай бөгөөд дуудлага худалдаа аль Round дээр явж байгааг платформ дээр харуулна. - Урвуу тооллын хугацаа нь хамгийн сүүлд санал өгсөн мөчид идэвхтэй байсан Round-оос хамаарна. - Шинэ санал орох бүрд тоолол дахин эхэлнэ. Round тус бүрийн хугацааг “Хэрхэн оролцох вэ?” хуудаснаас харна уу.
Болно. Таны санал хамгийн сүүлийнх байсан ч дахин санал өгч болох бөгөөд Round-ийн хугацаа дахин шинэчлэгдэнэ. Санал бүрд 1 эрх зарцуулагддагийг анхаараарай.
Дуудлага худалдаа зөвхөн Naad-ын системийн цагаар явагдана. Апп сервертэй цагаа тааруулдаг тул буцаж ороход урвуу тоолол шинэчлэгдэж харагдаж болно. - Холболт тасарсан бол буцаж холбогдоод саналаа бүртгэгдсэн эсэхийг үнэ хаялцах өрөөний саналын түүхээс шалгаарай. - Төхөөрөмж, интернэтийн саатлын хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
Апп дээрх дуудлага худалдааны хуудаснаас “Сануулах” товчийг дарвал эхлэхээс 5 минутын өмнө мэдэгдэл ирнэ. Шинэ дуудлага худалдааны мэдээг цаг алдалгүй авахын тулд апп-ын мэдэгдлийг зөвшөөрөөрэй.
❌ Үгүй. - Үнийн санал илгээсэн - VIP дэнчин байршуулсан аль ч тохиолдолд цуцлах боломжгүй.
Эрх (Санал) нь энгийн дуудлага худалдаанд үнийн санал илгээх эрх юм. - 1 үнийн санал = 1 эрх. - Үнийг +1-ээс +5 ₮ хүртэл өсгөж болох бөгөөд хэдээр өсгөсөн ч 1 эрх зарцуулагдана. Эрхийг худалдан авах эсвэл Naad-ын зарласан урамшууллаар авна.
“Эрх цэнэглэх” хэсэгт багцаа сонгоод QPay-ээр (банкны апп эсвэл QR код) төлнө. Төлбөр баталгаажмагц эрх таны үлдэгдэлд автоматаар нэмэгдэнэ.
Төлбөр баталгаажихад ихэвчлэн хэдхэн секунд шаардагдана. Эрх нэмэгдээгүй бол: - “Төлбөрийн түүх” хэсгээс тухайн нэхэмжлэлээ нээгээд “Төлбөр шалгах” товчийг дарна уу. - Шийдэгдэхгүй бол гүйлгээний баримтаа бэлдээд 7233 8898 эсвэл info@naad.win хаягаар холбогдоорой.
Үгүй. Илгээсэн үнийн санал болон зарцуулсан эрхэд буцаалт хийгдэхгүй. Гэхдээ зарцуулсан эрх тань хоосон үрэгдэхгүй: дуудлага худалдаанд зарцуулсан эрх бүр зарцуулсан өдрөөс хойш 1 сарын (30 хоног) хугацаанд Naad дэлгүүрт 250 ₮-ийн хөнгөлөлт болж ашиглагдана.
Худалдан авсан эрх тань үлдэгдэлд хадгалагдах бөгөөд одоогоор хүчинтэй хугацаа тогтоогоогүй. Харин эрхийг мөнгө болгон буцаах боломжгүй — зөвхөн Naad платформд ашиглана. Дэлгүүрийн хөнгөлөлт авах эрх (дуудлага худалдаанд зарцуулсан) нь үүссэнээс хойш 1 сарын (30 хоног) хугацаанд хүчинтэй.
Бүртгэл хэсгийн “И-баримт бүртгэл”-д И-баримт дээр бүртгэлтэй утасны дугаараа оруулбал цаашдын төлбөрийн баримт тань автоматаар холбогдоно. Дэлгүүрийн захиалгын баримт, сугалааны дугаарыг захиалгын дэлгэрэнгүйгээс харна.
VIP дуудлага худалдаа нь: - Өндөр үнэ бүхий хөрөнгө - Хязгаарлагдмал оролцогч - Дэнчин шаардах онцлогтой дуудлага худалдаа юм. VIP дуудлага худалдаанд: Дэнчин буцаан олгогдохгүй мөн, танаас нэмэлт баталгаажуулалт шаардаж болно.
❌ Үгүй. VIP дуудлага худалдаанд байршуулсан дэнчин ямар ч нөхцөлд буцаан олгогдохгүй.
- Эхлээд Soft Close дүрмээр ялагч тодрох боломж бүрдэнэ - Хэрэв Soft Close-оор ялагч тодроогүй бол Hard Close-оор - Бүх тохиолдолд хамгийн өндөр үнийн санал ялагч болдог Ялагчийг систем автоматаар тодруулна.
Та дараах шалтгаануудын аль нэгэнд хамаарч ялагч болоогүй байж болно: - Soft Close үе шатанд өөр хэрэглэгч илүү өндөр санал өгсөн - Hard Close дуусах үед таны санал хамгийн өндөр байгаагүй - Round хугацаанд дахин санал илгээгээгүй - Системийн логийн дагуу таны санал дарааллын хувьд сүүлд байгаагүй
Та: Ажлын 5 хоногийн дотор ялсан үнийн дүнгийн төлбөрийг бүрэн шилжүүлэх шаардлагатай. Мөн профайлын тохиргоо дээр өөрийн хаяг холбоо барих мэдээллийг оруулхаа бүү мартаарай.
Дуудлага худалдаа хаагдах үеийн эцсийн буюу ялсан үнийн дүнг ажлын 5 хоногийн дотор бүрэн төлнө. Ялсан үнийг “Ялагчид” хэсгээс харж болно.
Тухайн хэрэглэгчийг татгалзсан гэж үзэж ялагчийн эрхийг дараагийн өндөр санал өгсөн оролцогчид шилжүүлнэ. Энэ тохиолдолд та гомдол гаргах боломжгүй.
Ялсан үнийн дүнгээ бүрэн төлсний дараа барааг хүлээлгэн өгнө. - Хүлээн авахдаа иргэний үнэмлэх эсвэл хувийн баталгаажуулах бичиг баримтаа үзүүлж, хуулбарыг нь өгнө. Татгалзвал барааг олгохгүй байж болно. - Профайлдаа хаяг, холбоо барих мэдээллээ үнэн зөв оруулсан эсэхээ шалгаарай.
Дуудлага худалдаанд тавигдсан барааны өмчлөл, зураг, тайлбарын үнэн зөв байдлыг тухайн барааг байршуулсан этгээд бүрэн хариуцна. Барааны баталгааг үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгч нь хариуцна. Оролцохоосоо өмнө барааны мэдээлэл, зураг, нөхцөлтэй сайтар танилцаарай.
Болно. Дуудлага худалдаанд зарцуулсан эрх бүр зарцуулсан өдрөөс хойш 1 сарын (30 хоног) хугацаанд дэлгүүрт 250 ₮-ийн хөнгөлөлт болно. - Нэг захиалгын дүнгийн 50% хүртэлх хэсгийг эрхээр хөнгөлж болно. - Захиалга баталгаажуулах алхамд “Эрхээр хөнгөлөх”-ийг сонгоно.
Нэг хэрэглэгч бараа (хувилбар) тус бүрээс хамгийн ихдээ 2 ширхэг авна.
Дэлгүүрийн бараа гадаадаас (АНУ) тээвэрлэгддэг тул ихэвчлэн 7–14 хоногт хүргэгдэнэ. Зарим барааны хуудсанд илүү урт хугацаа заасан байж болно. - Карго (тээврийн) төлбөр барааны жингээр бодогдох бөгөөд барааг хүлээн авахдаа бэлнээр төлнө. - Захиалгынхаа явцыг “Миний захиалгууд” хэсгээс хянаарай.
Захиалга баталгаажуулах алхмын “Купон код” талбарт оруулна. Купоны хөнгөлөлт захиалгын дүнд шууд тооцогдоно.
Дэлгүүрийн захиалгад хөнгөлөлтийн дараах барааны дүнгийн 3%-тай тэнцэх үйлчилгээний хураамж нэмэгдэнэ. Хураамжийг сагс болон захиалга баталгаажуулах хэсэгт тусад нь харуулна.
- Төлбөр нь төлөгдөөгүй (хүлээгдэж буй) захиалгыг “Миний захиалгууд” хэсгээс тухайн захиалгаа нээгээд “Захиалга цуцлах”-аар цуцална. - Төлбөр төлөгдсөн захиалгыг бараа гадаадын дэлгүүрээс илгээгдээгүй (“Гадаад тээвэрт” төлөвт шилжээгүй) байхад буцаалт хийлгэж болно. Буцаалт хийлгэх бол 7233 8898 эсвэл info@naad.win хаягаар холбогдоорой.
Нэвтрэх хэсгийн “Нууц үг мартсан?” холбоосыг дарж бүртгэлтэй имэйлээ оруулна. Имэйлд ирсэн кодоор баталгаажуулаад шинэ нууц үгээ тохируулна.
Болно. Имэйл, нууц үгээс гадна Google бүртгэлээрээ нэвтэрч болно. iPhone болон вэб дээр Apple-ээр мөн нэвтэрнэ.
Найзаа өөрийн урилгын кодоор урьж, тэр анх эрх цэнэглэж төлбөрөө төлөхөд та хоёр тус бүр 5 эрх авна. - Урьсан найз бүрээс урамшуулал авна. - Найз тань бүртгүүлэх үедээ эсвэл дараа нь “Найзаа урих” хэсэгт таны кодыг оруулна. Урамшуулал 2026 оны 12-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Бүртгэлээ устгасны дараа дахин нэвтрэх боломжгүй болж, үлдэгдэл эрх болон бүртгэлийн мэдээлэл сэргээгдэхгүй. Устгах бол Бүртгэл хэсгийн “Бүртгэл устгах”-ыг сонгоно.
Дуудлага худалдаатай холбоотой гомдлоо тухайн дуудлага худалдаа дууссанаас хойш 24 цагийн дотор бичгээр эсвэл info@naad.win хаягаар илгээнэ. - Naad ажлын 3 хоногт багтаан хариу өгнө. - Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд маргааныг Монголын Олон Улсын Арбитраар шийдвэрлэнэ.
Тийм. Naad платформ нь Үйлчилгээний нөхцөл, журмыг шинэчлэх эрхтэй бөгөөд сайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Та платформыг ашигласан хэвээр байвал шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Хариулт олдсонгүй юу?
Дуудлага худалдааны дүрмийн дэлгэрэнгүйг Тусламж хуудаснаас үзэх эсвэл бидэнтэй шууд холбогдоорой.