Logo
Нүүр хуудас руу буцах

Тусламж – Дуудлага худалдаа

Эндээс та дуудлага худалдаанд яаж санал өгөх, Round (үе шат) гэж юу болох, мөн ялагч хэрхэн тодрох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна.

Дуудлага худалдаа гэж юу вэ?

Naad платформ нь онлайн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах платформ юм. Хэрэглэгчид үнэ хаялцан (bid) өрсөлдөж, хамгийн сүүлд, хамгийн өндөр санал өгсөн хэрэглэгч ялагч болно.
Дуудлага худалдаа нь тусгай дүрэмтэй ба Soft close (Round) эсвэл Hard close-д хамгийн сүүлд хүчинтэй санал өгсөн хүн ялагч болно.

Санал (Bid) яаж өгөх вэ?

Алхам 1

Дуудлага худалдааг нээх
  • Барааны мэдээлэлтэй танилцах
  • Round болон Хугацааг шалгах
  • Саналын түүхийг харах

Алхам 2

Тасалбараа шалгах
  • Санал бүрт тасалбар хасагдана
  • Тасалбар хүрэлцэхгүй бол цэнэглэх

Алхам 3

Санал илгээх
  • +1-ээс +5 хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэн үнэ хаялцах үнийн дүнг сонгох
  • Шинэ үнэ автоматаар үүснэ
  • Хугацаа шинэчлэгдэнэ

Алхам 4

Баталгаажуулах
  • Түүх хэсэгт таны нэр гарна
  • Хугацаа дахин эхлэж урвуу тоолж эхэлсэн байна

Round (Үе шат) гэж юу вэ?

Round (Үе шат) гэдэг нь дуудлага худалдааны аль хэсэгт явж байгааг, мөн урвуу тоолж эхлэх хугацааг тодорхойлдог дүрэм юм. Урвуу тоолж эхлэх хугацаа нь Round идэвхжих цагаас хамаарч өөр өөр байх бөгөөд шинэ санал орж ирэх бүрд дахин эхлэнэ. Round буюу Soft Close хугацааг урвуу тоолж эхлэх хугацаа дуусвал Hard Close-г хамаарахгүйгээр дуудлага худалдааг дуусгаж давуу эрхтэйгээр сүүлийн санал илгээсэн хэрэглэгчээр ялагчыг тодруулна.

Round 11 цаг
Идэвхжих цаг:10:10:00 - 14:10:00
Round 245 минут
Идэвхжих цаг:14:10:00 - 15:10:00
Round 330 минут
Идэвхжих цаг:15:10:00 - 16:10:00
Round 420 минут
Идэвхжих цаг:16:10:00 - 17:10:00
Round 510 минут
Идэвхжих цаг:17:10:00 - 18:10:00
Round 65 минут
Идэвхжих цаг:18:10:00 - 19:10:00
Round 73 минут
Идэвхжих цаг:19:10:00 - 20:10:00
Round 81 минут
Идэвхжих цаг:20:10:00 - 20:40:00
Round 930 секунд
Идэвхжих цаг:20:40:00 - 21:10:00
Round 1010 секунд
Идэвхжих цаг:21:10:00 - 22:30:00
Round 115 секунд
Идэвхжих цаг:22:30:00 - 23:00:00

⚠️ Round нь дараалсан “цагийн шатлал” биш. Энэ нь хамгийн сүүлд санал орсон мөчид ямар хугацаагаар тоолж эхлэхийг вэ гэдгийг тодорхойлох бөгөөд тухайн round-ийн идэвхжих хугацаанд санал нэмэгдсэнээр идэвхжинэ. Хэрэв Round -ийн дүрмээр ялагч тодрохгүй бол дуудлага худалдаа хаагдах хугацаагаар дуудлага худалдаа зогсож хамгийн сүүлд үнийн санал илгээсэн хэрэглэгч ялагч болно.

Hard Close (Үндсэн дуусах цаг)

Round-ийн дүрмээр ялагч тодроогүй үед Hard Close цаг хүрмэгц дуудлага худалдаа автоматаар хаагдана.

Round-аар ялагчгүйШууд хаагдана
Хэн ялах вэ?Сүүлийн санал өгсөн хүн

Ялагч тодрох

Round-д Soft Close хугацаа дуусвал → Сүүлчийн санал ялагч

Hard Close хүрвэл → Сүүлчийн санал ялагч

Өөр хүн санал өгвөл → Soft Close хугацаа дахин эхэлнэ

Ялагч нь ажлын 5 хоногийн дотор төлбөр төлөх үүрэгтэй

VIP дуудлага худалдаа

VIP дуудлага худалдаанд оролцохын тулд дэнчин байршуулах шаардлагатай. Дэнчингийн хэмжээ нь хөрөнгийн төрөл, оролцогчдын тоогоос хамаарна. Дэнчин нь буцаан олгогдохгүй.

Хэрэглэгчдэд тавигдах шаардлага

Naad платформд зөвхөн 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн оролцох боломжтой.

Апп-ийн төлөв

  • Background → Foreground

    Апп руу буцаж ороход Soft Close хугацаа “өөрчлөгдөж” болно, энэ нь сервертэй цагаа тааруулж буй хэвийн үзэгдэл.

  • Интернэт тасалдвал

    Санал орсон эсэхийг “Саналын түүх”-ээс заавал шалгаарай.

Түгээмэл асуултууд

Naad.win гэж юу вэ?
Naad.win нь онлайн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулдаг, хэрэглэгчдийг хооронд нь холбох платформ юм. Naad нь хөрөнгийг өөрөө эзэмшдэггүй, худалдаж авдаггүй бөгөөд дуудлага худалдааны үйл явцыг зохион байгуулагч болно.
Хэн Naad.win дээр дуудлага худалдаанд оролцож болох вэ?
18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн бүр бүртгүүлэн оролцох боломжтой.
Дуудлага худалдааны ямар төрлүүд байдаг вэ?
Naad.win дээр: - Энгийн дуудлага худалдаа - VIP дуудлага худалдаа гэсэн 2 төрөл бий.
Энгийн дуудлага худалдаанд яаж оролцох вэ?
Энгийн дуудлага худалдаанд: Үнийн санал илгээхийн тулд "Санал" ашиглана. - 1 үнэ илгээх = /тэнцүү/ 1 Санал байна. - "Санал"-ыг Хэрэглэгч худалдан авах, эсхүл Naad платформаас зарласан урамшууллын хүрээнд авах, худалдан авсан саналыг зөвхөн Naad платформд л ашиглах боломжтой.
VIP дуудлага худалдаа гэж юу вэ?
VIP дуудлага худалдаа нь: - Өндөр үнэ бүхий хөрөнгө - Хязгаарлагдмал оролцогч - Дэнчин шаардах онцлогтой дуудлага худалдаа юм. VIP дуудлага худалдаанд: Дэнчин буцаан олгогдохгүй мөн, танаас нэмэлт баталгаажуулалт шаардаж болно.
Дэнчингээ буцааж авч болох уу?
❌ Үгүй. VIP дуудлага худалдаанд байршуулсан дэнчин ямар ч нөхцөлд буцаан олгогдохгүй.
Soft Close гэж юу вэ?
Soft Close нь дуудлага худалдааны сунгагддаг үе шат юм. - Дуудлага худалдаа Round (үе шат)-аар явагдана. - Шинэ санал орж ирэх бүрт хугацаа дахин эхэлнэ. Хэрэв тухайн Round-д өөр санал орж ирэхгүй бол → хамгийн өндөр санал өгсөн хэрэглэгч ялагч болно.
Hard Close гэж юу вэ?
Hard Close нь дуудлага худалдааны эцсийн, сунгагдахгүй хугацаа юм. Hard Close дуусмагц дуудлага худалдаа хаагдаж хамгийн сүүлд, хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогч ялагч болно Hard Close-оос хойш: - санал илгээх ❌ - хугацаа сунгах ❌ - үр дүн өөрчлөх ❌ зэрэг нь ямарч боломжгүй.
Ялагчийг яаж тодруулдаг вэ?
- Эхлээд Soft Close дүрмээр ялагч тодрох боломж бүрдэнэ - Хэрэв Soft Close-оор ялагч тодроогүй бол Hard Close-оор - Бүх тохиолдолд хамгийн өндөр үнийн санал ялагч болдог Ялагчийг систем автоматаар тодруулна.
Яагаад би ялаагүй вэ?
Та дараах шалтгаануудын аль нэгэнд хамаарч ялагч болоогүй байж болно: - Soft Close үе шатанд өөр хэрэглэгч илүү өндөр санал өгсөн - Hard Close дуусах үед таны санал хамгийн өндөр байгаагүй - Round хугацаанд дахин санал илгээгээгүй - Системийн логийн дагуу таны санал дарааллын хувьд сүүлд байгаагүй
Ялагч болбол яах ёстой вэ?
Та: Ажлын 5 хоногийн дотор ялсан үнийн дүнгийн төлбөрийг бүрэн шилжүүлэх шаардлагатай. Мөн профайлын тохиргоо дээр өөрийн хаяг холбоо барих мэдээллийг оруулхаа бүү мартаарай.
Ялагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол яах вэ?
Тухайн хэрэглэгчийг татгалзсан гэж үзэж ялагчийн эрхийг дараагийн өндөр санал өгсөн оролцогчид шилжүүлнэ. Энэ тохиолдолд та гомдол гаргах боломжгүй.
Дуудлага худалдаанд оролцсоныхоо дараа цуцалж болох уу?
❌ Үгүй. - Үнийн санал илгээсэн - VIP дэнчин байршуулсан аль ч тохиолдолд цуцлах боломжгүй.
Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх үү?
Тийм. Naad платформ нь Үйлчилгээний нөхцөл, журмыг шинэчлэх эрхтэй бөгөөд сайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Та платформыг ашигласан хэвээр байвал шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Зөвлөгөө

  • Round-н тоо өндөр байх тусам хурдан шийдвэр гаргаарай.
  • Soft Close хугацаа дуусахаас өмнө санал өгвөл дахин шинэчлэгдэнэ.
  • Шинэ үнийн санал илгээхдээ Round-н идэвхжих хугацааг ухаалгаар ашиглаарай.
  • Хэрэв та өөрийн үнийн саналын араас дахин үнэ илгээвэл Soft Close хугацаа дахин шинэчлэгдэхийг анхаарна уу.