Logo
НУУЦЛАЛЫН БОДЛОГО / PRIVACY POLICY

Нууцлалын Бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны нэгдүгээр сарын 18

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.1. Энэхүү Нууцлалын бодлого нь www.naad.win вэбсайт болон Naad аппликейшн (цаашид хамтад нь “Naad платформ” гэх)-ийг ашиглахтай холбоотойгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах, хамгаалах, устгах, дамжуулахтай  холбоотой харилцааг зохицуулна.


Хэрэглэгч Naad платформыг ашигласнаар энэхүү Нууцлалын бодлогыг бүрэн ойлгож, сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн гэж үзнэ.

1.2. “Naad платформ” (цаашид “Naad”, “Платформ” гэх) нь хуулийн этгээд биш бөгөөд онлайн дуудлага худалдааны цахим орчныг хэрэглэгчдэд санал болгож, техникийн дэд бүтцээр ханган ажилладаг цахим худалдааны платформ юм.

1.3. Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон  холбогдох бусад хууль тогтоомжид үндэслэсэн болно.

1.4. Хэрэглэгч Naad платформд бүртгүүлэх, ашиглахын өмнө энэхүү Нууцлалын бодлоготой бүрэн уншиж танилцсан хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийн хувийн мэдээллийг энэхүү бодлогод заасан хүрээнд өгөх, ашиглах цахим зөвшөөрлийг Naad платформ олгосонд тооцно.

1.5. Хэрэв Хэрэглэгч нь энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Naad платформыг ашиглах боломжгүй бөгөөд дуудлага худалдаанд оролцох боломжгүй, цаашлаад Naad платформоос устгагдахыг  анхаарна уу.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1. “Хэрэглэгч” гэж Naad платформд бүртгүүлж, дуудлага худалдаанд оролцож буй Монгол улсын 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүнийг;

2.2. “Хувийн мэдээлэл” гэж тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой аливаа мэдээллийг;

2.3. “Ашиглах” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4-р зүйлийн  4.1.4-т заасныг;

2.4. “Мэдээлэл цуглуулах” гэж хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх үйл ажиллагааг;

2.5. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг;

2.6. “VIP дуудлага худалдаа” гэж нэмэлт баталгаажуулалт шаардсан, өндөр үнэ бүхий дуудлага худалдааг;

гэж тус тус ойлгоно.

ГУРАВ. АШИГЛАЖ БУЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АНГИЛАЛ

3.1 Хэрэглэгчийн ерөнхий мэдээлэл

  • Утасны дугаар

  • Цахим шуудангийн хаяг

  • Naad платформ дахь хэрэглэгчийн бүртгэл

  • Дуудлага худалдаанд оролцсон түүх

  • Үнийн саналын мэдээлэл

  • IP хаяг

  • Ашигласан төхөөрөмж, хөтөч

  • Нэвтэрсэн огноо

3.2 Ялагч болсон хэрэглэгчийн мэдээлэл

Дуудлага худалдаанд ялсан тохиолдолд дараах мэдээллийг нэмж ашиглуулна:

  • Регистрийн дугаар

  • Иргэний үнэмлэхийн мэдээлэл (зураг, дугаар)

  • Насанд хүрсэн эсэхийг баталгаажуулах мэдээлэл

⚠️ Дээрх мэдээллийг зөвхөн:

Хэрэглэгчийг Монгол улсын 18 насанд хүрсэн болон эрх зүйн  бүрэн чадамжтай этгээд болохыг баталгаажуулах,

Холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан ёсны хүсэлтийн дагуу тус хэрэглэгчийн мэдээллийг дамжуулан өгөх зэрэгт ашиглагдах болохыг анхаарна уу.

3.3 VIP дуудлага худалдаанд оролцогчийн мэдээлэл

VIP дуудлага худалдаанд оролцох тохиолдолд Naad платформ нь дараах мэдээллийг шаардаж болно:

  • Иргэний үнэмлэх

  • Регистрийн дугаар

  • Баталгаажуулах зураг /Өөрийн иргэний бүртгэлийг тодорхойлох баримттай selfie буюу өөрөг/

ДӨРӨВ. ТӨЛБӨР, САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ

4.1. Naad платформ нь төлбөр тооцоог QPay төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэнэ.

4.2. Naad платформ нь Хэрэглэгчийн дараах мэдээллийг хадгалахгүй:

  • Банкны картын дугаар

  • Дансны нууц мэдээлэл

  • QPay нэвтрэх мэдээлэл

4.3. Naad платформ нь зөвхөн QPay-ээс ирүүлсэн гүйлгээний мэдээллийг хадгална.

ТАВ. АВТОМАТААР ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

5.1. Naad нь платформын ажиллагааг сайжруулах зорилгоор дараах мэдээллийг автоматаар цуглуулна:

  • IP хаяг

  • Ашигласан төхөөрөмж, хөтөч

  • Нэвтэрсэн огноо

5.2. Naad платформ нь Google Analytics ашиглан хэрэглэгчийн ерөнхий статистик, хэрэглээний зан төлөвийн мэдээллийг боловсруулах зорилгоор цуглуулна.

ЗУРГАА. ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ

6.1. Naad платформ нь дуудлага худалдааны:

  • Үнийн саналын бүртгэл

  • Ялагч тодорхойлогдсон үйл явц

  • Системийн бичлэг, бүртгэлийг
    маргаан шийдвэрлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хадгална.

ДОЛОО. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ ДЭД БҮТЭЦ

7.1. Хэрэглэгчийн мэдээллийг:

  • Монгол Улсад байрлах сервер

  • Cloud орчин (AWS) -д хадгална.

7.2. Мэдээлэлд зөвхөн эрх бүхий этгээд хандана.

НАЙМ. МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ

8.1. Naad платформ нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй, худалдахгүй.

8.2. Дараах тохиолдолд мэдээлэл дамжуулж болно:

  • Хууль сахиулах эрх бүхий байгууллагын албан ёсны хүсэлт

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

  • Хэрэглэгчийн бичгээр болон цахимаар өгсөн зөвшөөрөл

ЕС. МАРКЕТИНГИЙН МЭДЭЭЛЭЛ

9.1. Naad платформ нь Хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр:

  • Мэдэгдэл

  • Сурталчилгаа

  • Шинэ дуудлага худалдааны мэдээлэл илгээж болно.

9.2. Хэрэглэгч хүссэн үедээ маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах эрхтэй.

АРАВ. МЭДЭЭЛЭЛ АЛДАГДСАН ТОХИОЛДОЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

10.1. Цахим халдлага, техникийн доголдол, гуравдагч этгээдийн хууль бус халдлагын шинжтэй үйлдлийн улмаас мэдээлэл алдагдсан тохиолдолд Naad платформ нь боломжит богино хугацаанд Хэрэглэгчид мэдэгдэнэ.

10.2. Хэрэглэгч нь мэдэгдлийн дагуу өөрийн хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг өөрөө авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

АРВАН НЭГ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ

11.1. Хэрэглэгч дээр дурдсан эрх болон Үйлчилгээний нөхцөлд заасан эрхээс гадна дараах бусад эрхтэй:

  • Өөрийн мэдээлэлтэй танилцах

  • Мэдээлэл засах

  • Мэдээлэл устгуулах

  • Санал, гомдол гаргах