Үйлчилгээний Нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны нэгдүгээр сарын 18
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь www.naad.win вэбсайт болон Naad аппликейшн (цаашид хамтад нь “Naad платформ” гэх)-ийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Naad платформ нь онлайн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах, хэрэглэгчдийг хооронд нь холбох платформ бөгөөд зуучлагч юм.
1.3. Хэрэглэгч Naad платформд бүртгүүлэх, нэвтрэх, үнийн санал өгөх, “Зөвшөөрч байна” гэх товчийг дарснаар энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж ойлгон, цахимаар гэрээ байгуулсанд тооцогдоно.
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1. “Хэрэглэгч” – Naad платформд бүртгүүлсэн, дуудлага худалдаанд оролцож буй 18 насанд хүрсэн хувь хүн
2.2. “Дуудлага худалдаа” – тодорхой хугацаанд үнэ хаялцуулан ялагч тодруулах цахим үйл ажиллагаа
2.3. “VIP дуудлага худалдаа” – нэмэлт баталгаажуулалт, дэнчин шаардсан дуудлага худалдаа
2.4. “Дэнчин” – VIP дуудлага худалдаанд оролцох зорилгоор байршуулж буй, буцаан олгогдохгүй мөнгөн дүн
2.5. “Санал” – энгийн дуудлага худалдаанд 1 удаа үнийн санал илгээх эрх
2.6. “Ялагч” – дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал өгсөн хэрэглэгч
ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ, ШААРДЛАГА
3.1. Хэрэглэгч нь 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байна.
3.2. Хэрэглэгч Naad платформд бүртгүүлэхдээ холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх үүрэгтэй.
3.3. Хэрэглэгч өөрийн аккаунтын нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
ДӨРӨВ. ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЖУРАМ
4.1. Нийтлэг журам
4.1.1. Naad платформ дээрх дуудлага худалдаа нь энгийн дуудлага худалдаа болон VIP дуудлага худалдаа гэсэн төрлөөр зохион байгуулагдана.
4.1.2. Хэрэглэгч дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хөрөнгийн мэдээлэл, дуудлага худалдааны төрөл, хугацаа, нөхцөлийг сайтар танилцах үүрэгтэй.
4.1.3. Хэрэглэгч дуудлага худалдаанд оролцсоноор энэхүү Үйлчилгээний нөхцөл, дуудлага худалдааны журмыг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
4.2. Энгийн дуудлага худалдаа
4.2.1. Энгийн дуудлага худалдаанд Хэрэглэгч үнэ хаялцахын тулд Санал ашиглана.
4.2.2. 1 үнэ илгээх = /тэнцүү/ 1 Санал байна.
4.2.3. Саналыг Хэрэглэгч худалдан авах, эсхүл Naad платформаас зарласан урамшууллын хүрээнд авах, худалдан авсан саналыг зөвхөн Naad платформд л ашиглах боломжтой.
4.2.4. Дуудлага худалдаа нь 1-5 төгрөгөөр үнэ өсгөх журмаар явагдана.
4.3. Энгийн дуудлага худалдаа – Ялагчийг тодруулах журам
4.3.1. Энгийн дуудлага худалдаа нь Soft Close /Зөөлөн хаалт/ болон Hard Close /Хатуу хаалт/ гэсэн хоёр үе шаттайгаар явагдана.
Soft Close үе шат
4.3.2. Soft Close үе шат нь Round /үе шат/-уудад хуваагдах бөгөөд тухайн дуудлага худалдаа аль Round дээр явж байгааг платформ дээр ил тод харуулна.
4.3.3. Soft Close үе шатанд:
Шинэ үнийн санал орж ирэх бүрт тухайн Round-ийн хугацаа дахин шинээр тоологдож эхэлнэ.
Round-ийн хугацаанд өөр хэрэглэгч шинэ үнийн санал илгээгээгүй тохиолдолд хамгийн өндөр бөгөөд хамгийн сүүлийн үнийн санал илгээсэн хэрэглэгчийг аль ч үе шатанд шууд ялагчаар тодруулна.
Round-ийн хугацаанд өөр хэрэглэгч шинэ үнийн санал илгээсэн тохиолдолд Round-ийн хугацаа дахин шинэчлэгдэж дуудлага худалдаа цааш үргэлжилнэ.
4.3.4. Soft Close үе шатанд дээрх журмаар ялагч тодроогүй тохиолдолд дуудлага худалдаа дараагийн үе шат болох Hard Close үе шатанд шилжинэ.
Hard Close үе шат
4.3.5. Hard Close нь дуудлага худалдааны эцсийн, сунгагдахгүй хугацаа байна.
4.3.6. Hard Close хугацаа дуусах үед хамгийн сүүлд,хамгийн өндөр дүнгээр үнийн санал илгээсэн Хэрэглэгчийг дуудлага худалдааны ялагчаар тодруулна.
4.3.7. Дуудлага худалдаа дууссаны дараа:
үнийн санал илгээх,
хугацаа сунгах,
үр дүнд өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй.
4.4. VIP дуудлага худалдаа
4.4.1. VIP дуудлага худалдаанд оролцохын тулд Хэрэглэгч хураамж буюу дэнчин-г Naad платформ-д урьдчилан тушаана.
4.4.2. Дэнчингийн хэмжээ нь:
дуудлага худалдаанд тавигдсан хөрөнгийн төрөл,
оролцогчдын тоо зэргээс хамааран ялгаатай байна.
VIP дуудлага худалдаа явагдахаас өмнө дэнчингийн хэмжээ нь Naad платформд нээлттэйгээр танилцуулагдана.
4.4.3. VIP дуудлага худалдаанд байршуулсан дэнчин буцаан олгогдохгүй.
4.4.4. VIP дуудлага худалдаанд оролцох хэрэглэгчдээс Naad платформ нь шаардлагатай тохиолдолд нэмэлт баталгаажуулалт, мэдээлэл шаардах эрхтэй.
4.5. Ялагчийн баталгаажуулалт
4.5.1. Дуудлага худалдааны:
хугацаа,
Round-ийн шилжилт,
үнийн саналын дараалал,
ялагч тодорсон үр дүн
нь системийн бүртгэлээр баталгаажна.
4.5.2. Дуудлага худалдааны явцад:
платформын системийн цагийг баримтална;
хэрэглэгчийн төхөөрөмж, интернетийн саатал нь Naad платформоос шалтгаалхагүй бөгөөд үүнийг хариуцлага нь зөвхөн хэрэглэгчдийнх болно.
4.5.3. Ялагч нь 18 нас хүрсэн эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэн байх ёстой бөгөөд хэрэв дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Ялагчийн байрыг дараагийн буюу хоёр дахь хамгийн өндөр үнийн санал илгээсэн хэрэглэгчид шилжүүлнэ.
4.5.4. Энэхүү журмын дагуу тодорсон ялагчийг Naad платформоос эцсийн, хүчин төгөлдөр ялагч гэж үзнэ. Хэрэглэгч маргаан үүсгэх тохиолдолд 10.3-т заасан журмаар зохицуулна.
ТАВ. ЯЛАГЧИЙН ҮҮРЭГ, ТӨЛБӨР ТООЦОО
5.1. Дуудлага худалдаанд ялсан хэрэглэгч нь ажлын 5 хоногийн дотор нийт төлбөрийг бүрэн шилжүүлэх үүрэгтэй.
5.2. Тогтоосон хугацаандаа төлбөрөө гүйцэтгээгүй тохиолдолд:
Ялагчийг өөрийн хүсэлтээр татгалзсан гэж үзнэ
Ялагчийн эрхийг дараагийн өндөр санал өгсөн хэрэглэгчид шилжүүлнэ. Энэ талаар хамгийн өндөр санал илгээсэн сүүлийн 2 хэрэглэгчид аль алинд нь Naad платфорд бүртгүүлсэн цахим хаягаар мэдэгдэнэ.
Хэрэглэгч үүнтэй холбоотой гомдол гаргах эрхгүй.
5.3. Ялагч нь бараа хүлээн авах үед биеийн байцаалт буюу хувь хүнийг баталгаажуулах бичиг баримтыг үзүүлэх, түүний хуулбарыг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Татгалзсан тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэн барааг олгохгүй байж болно.
ЗУРГАА. ЦУЦЛАЛТ, БУЦААЛТ
6.1. Дуудлага худалдаанд оролцсон, үнийн санал илгээсэн, VIP дэнчин байршуулсан тохиолдолд:
Илгээсэн үнийн саналыг цуцлах боломжгүй
Дэнчин, Санал-д буцаалт хийгдэхгүй
6.2. Энэхүү заалт нь хэрэглэгч Naad платформыг ашиглах үндсэн нөхцөл болно.
ДОЛОО. ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАРИУЦЛАГА
7.1. Дуудлага худалдаанд байршуулсан хөрөнгийн:
өмчлөл
маргаангүй эсэх
байршил
зураг, тайлбарын үнэн зөв байдал
дээрх бүх хариуцлагыг хөрөнгө байршуулсан этгээд бүрэн хариуцна.
7.2. Тухайн хөрөнгийн баталгаа нь тухайн хөрөнгө үйлдвэрлэгч, нийлүүлэгчид баталгаа нь хадгалагдана.
НАЙМ. ХОРИГЛОХ ҮЙЛДЛҮҮД
8.1. Naad платформ нь дуудлага худалдааны шударга, ил тод байдлыг хангах зорилгоор аливаа:
Хуйвалдах
Хуурамч үнийн санал илгээх
Аливаа хийсвэр зүйлс ашиглах
Дуудлага худалдааны үр дүнд нөлөөлөх оролдлого зэрэг үйлдэл гаргахыг хэрэглэгчдэд хатуу хориглоно.
8.2. Хэрэв 8.1-т нэрлэн заасан үйлдлийг гаргасан, Naad платформоос илрүүлсэн тохиолдолд тухайн Хэрэглэгчийг шууд оролцуулахгүй байх, бүртгэлийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад энэ тухай мэдээлэх, холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэн шалгуулах эрхтэй.
ЕС. ЦАХИМ ГЭРЭЭ, ҮР ДҮНГИЙН ХҮЧИНТЭЙ БАЙДАЛ
9.1. Хэрэглэгч “Зөвшөөрч байна” товчийг дарснаар:
энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
цахим гэрээ байгуулсан гэж үзнэ.
9.2. Дуудлага худалдааны үр дүн нь тухайн дуудлага худалдаанд оролцсон ялагч өөрөө хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр байна.
АРАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
10.1. Талууд аливаа маргааныг харилцан тохиролцох, эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.
10.2. Дуудлага худалдаа явагдсантай холбогдоотой, ялагч тодруулсан үйл явцтай холбоотой маргааныг юун түрүүнд дуудлага худалдаа зохион байгуулагчид хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
10.3. Хэрэглэгч дуудлага худалдаатай холбоотой гомдол, хүсэлтийг тухайн дуудлага худалдаа дууссанаас хойш нэн даруй буюу 24 цагт багтаан бичгээр болон цахим шуудангаар Naad платформ-д хүргүүлснээр албан ёсны гомдол гаргасан гэж үзнэ.
10.4. Дуудлага худалдаа зохион байгуулагч оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэж ажлын 3 хоногт багтаан хариуг хүргүүлнэ.
10.5. Талууд хэн аль нь тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монголын Олон Улсын Арбитраар шийдвэрлүүлнэ.
АРВАН НЭГ. БУСАД ЗААЛТ
11.1. Дуудлага худалдаанд оролцсоноос үүдэн хэрэглэгчид учирсан аливаа хохирлыг Naad платформ хариуцахгүй.
11.2. Аливаа этгээд Naad платформ-ийн талаар бусдад буруу ойлгогдохоор худал мэдээлэл түгээх, нэр хүндэд халдах, хуурамч мэдээлэл түгээсэн тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ. Үүнээс учирсан хохирол, хор уршгийг худал мэдээлэл тараасан, нэр хүндэд халдсан этгээд бүрэн хариуцна.
11.3. Naad платформ-г хуулбарлан дуурайх, оюуны өмчид халдах үйлдлийг хатуу хориглох бөгөөд энэ мэт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг гаргасан этгээдийг эрх бүхий байгууллагад шилжүүлж, учирсан хохирлыг бүрэн арилгуулна.
11.4. Naad платформ нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
11.5. Шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийг naad.win дээр нийтэлснээр хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэгтэй. Хэрэв үйлчилгээний нөхцөлтэй бүрэн уншиж танилцаагүй тохиолдолд Naad платформ хариуцлага хүлээхгүй.
11.6. Хэрэглэгч платформыг ашигласан хэвээр байвал шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
11.7 Энэхүү үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод тусгагдаагүй бусад зүйлс нь Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулагдах болно.